ванга эмээгийн зөгнөл


Нөгөө алдартай зөнч Вангааг та нар мэднэ биз дээ. Би Вангаагийн зөгнөл худлаа гэж боддог гэхдээ аймар шинжлэх ухаанчаар ирээдүйг харсан байдаг нь сонин. За за Умш умш...
Хоёр мянга арван нэгэн он. Радио идэвхт тунадас унаснаас шалтгаалж, дэлхийн бөмбөгөрцгийн хойд хагасын ан амьтан, ургамал устана. Дараа нь мусульманчууд Европийн эсрэг химийн дайн дэгдээнэ.
Хоёр мянга арван дөрвөн он. Энэ химийн дайны уршгаар ихэнх хүн арьсны хорт, болон арьсны бусад төрлийн өвчнөөр өвчилнө.
Хоёр мянга арван зургаан он. Европ тив элдэв өвчин, дайны улмаас бараг хүнгүй болно.
Хоёр мянга арван найман он. Хятад хамгийн хүчирхэг гүрэн болно. Хөгжиж байгаа орнууд өндөр хөгжилтэй болж, одоогийн өндөр хөгжилтэй болж, одоогийн өндөр хөгжилтэй орнуудын хөгжил доройтно.
Хоёр мянга хорин гурван он. Дэлхийн тойрог зам бага зэрэг өөрчлөгдөнө.
Хоёр мянга хорин таван он. Европ тив маш цөөхөн оршин суугчтай хэвээр байсаар  байна.
Хоёр мянга хорин найман он. Эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болно. \Энэ нь халуун цөмийн урвалыг жолоодно гэсэн үг аж.\ Өлсөглөн газар авна. Сугар гараг руу сансрын онгоц нисэнэ.
Хоёр мянга гучин гурван он. Туйлын мөс хайлж, далайн түвшин эрс нэмэгдэнэ.
Хоёр мянга дөчин гурван он. Дэлхийн эдийн засаг цэцэглэн хөгжинө. Европт мусульманчууд эрх мэдлийг барина.
Хоёр мянга дөчин зургаан он. Хүний ямарч эд эрхтэнг ургуулдаг болно.эрхтэн ургуулах нь анагаах ухааны эмчилгээний шилдэг аргын нэг болно.
Хоёр мянга жаран зургаан он. Мусульманчууд Ромд довтлох үеэр Америк шинэ төрлийн зэвсэг хэрэглэнэ. Энэ зэвсгийг цаг уурын гэж нэрлэж болох бөгөөд  огцом хүйтрэлт үүснэ.
Хоёр мянга далан зургаан он. Ангигүй нийгэм байгуулна.
Хоёр мянга наян дөрвөн он. Байгаль дэлхий эргэн сэргэнэ.
Хоёр мянга наян найман он. Хэдхэн секундын дотор хөгширдөг шинэ төрлийн өвчин гарна.
Хоёр мянга ерэн долоон он. Хэдхэн секундэд хөгширдөг өвчнийг дарах бэлдмэл олно.
Хоёр мянга нэг зуун арван нэгэн он. Хүмүүс амьд робот болно.
Хоёр мянга нэг зуун хорин гурван он. Жижиг улсуудын хооронд дайн эхэлнэ. Их гүрэн үүнд нь саад хийхгүй.
Хоёр мянга нэг зуун хорин таван он. Унгарт сансрын уудмаас дохио хүлээн авна. Энэ үеэр хүн төрөлхтөн Вангагийн тухай дахин санах болно.
Хоёр мянга нэг зуун гучин он. Усан дор колони байгуулна.
Хоёр мянга нэг зуун жаран дөрвөн он. Ан амьтан “хүний хагас” буюу хүнтэй төстэй болон хувирах явц эхэлнэ.
Хоёр мянга нэг зуун жаран долоон он. Шинэ төрлийн шашин үүснэ.
Хоёр мянга нэг зуун далан он. Их хуурайшилт болно.
Хоёр мянга нэг зуун наян долоон он. Хоёр том галт уул оргилохоо зогсоно.
Хоёр мянга нэг зуун ерэн таван он. Далай доорх колонуудыг эрчим хүч, хүнсний зүйлээр найдвартай хангана.
Хоёр мянга нэг зуун ерэн зургаан он. Ази, Европийнхон бүрэн холилдож, эрлийлзэж дуусна.
Хоёр мянга хоёр зуун нэг он. Наран дээрх халуун цөмийн урвал удаарширна. Үүний улмаас хүйтрэлт болно.
Хоёр мянга хоёр зуун хорин нэгэн он. Харь гаригийн соёл иргэншилтэй хэлхээ харилцаа тогтоох оролдлогынхоо үеэр хүн төрөлхтөн ямар нэг аймшигт зүйлтэй учирна.
Хоёр мянга хоёр зуун тавин зургаан он. Сансрын хөлөг эх дэлхийд аймшигт өвчний нян тээж авчирна.
Хоёр мянга хоёр зуун жаран хоёр он. Ангараг гарагийн тойрог зам байнга өөрчлөгдөж, сүүлт одны аюул нүүрлэнэ.
Хоёр мянга хоёр зуун далан нэгэн он. Физикийн тогтмол хэмжигдэхүүнүүд өөрчлөгдөнө.
Хоёр мянга хоёр зуун далан гурван он. Шар, хар, цагаан арьстнууд холилдож улмаар шинэ төрлийн арьс үүснэ.
Хоёр мянга хоёр зуун далан ёсөн он. Оргүй хоосноос эрчим хүч гарган авна.
Хоёр мянга хоёр зуун наян найман он. Цаг хугацаагаар аялна. Өнгөрсөнд очно. \Цаг хугацааны машин зохион бүтээж ч магадгүй юм.\ Харь гарагийнхантай хэлхээ холбоо тогтооно.
Хоёр мянга хоёр зуун ерэн нэгэн он. Нар унтарна. Гэвч түүнийг хүн төрөлхтөн дахин асаана.
Хоёр мянга хоёр зуун ерэн зургаан он. Наран дээр маш хүчтэй дэлбэрэлт болно.
Хоёр мянга хоёр зуун ерэн есөн он. Францад Исламчуудын эсрэг партизаны хөдөлгөөн өрнөнө.
Хоёр мянга гурван зуун хоёр он. Орчлонт ертөнцийн нууцын талаар маш чухал хуулийг нээнэ. Хоёр мянга гурван зуун дөрвөн он. Сарны нууцыг нээнэ.
Хоёр мянга гурван зуун дөчин нэгэн он. Эх дэлхийд сансрын уудмаас ойртон ирж байгаа ямарч биеийг аюулгүй болгоно.
Хоёр мянга гурван зуун тавин дөрвөн он. Хиймэл нарнуудын нэгэн дээр гарсан ослын улмаас их хуурайшилт үүснэ.
Хоёр мянга гурван зуун далан нэгэн он. Нийтийг хамарсан аймшигт өлсөглөн нүүрлэнэ.
Хоёр мянга гурван зуун далан найман он. Шинэ арьстнууд түргэн өсч үржинэ.
Хоёр мянга дөрвөн зуун наян он. Хоёр хиймэл нар мөргөлдсөний улмаас улмаас дэлхийд харанхуй нүүрлэнэ.
Гурван мянга таван он. Ангараг гараг дээр дайн эхэлнэ. Энэ гарагийн тойрог өөрчлөгдөнө.
Гурван мянга арван он. Сүүлт од сарыг бөмбөгдсөний улмаас дэлхийн эргэн тойрон тоос шороо, чулуу бүхий бүслүүр үүснэ.
Гурван мянга долоон зуун ерэн долоон он. Дэлхий дээрх бүх амьтай бүхэн үхэж үрэгдэнэ. Харин хүн төрөлхтөн хэдийнээ өөр гараг дээр шинэ соёл иргэншил үүсгэсэн байх болно.
Гурван мянга найман зуун гурван он. Шинэ гараг дээр цөөхөн хүн л хүрч очно. Хүмүүс хоорондоо харилцах нь улам багасна. Шинэ гарагийн цаг агаар хүний бие организмд нөлөөлж тэд мутацид орно.
Гурван мянга найман зуун таван он. Хүн төрөлхтөн амьдрах эх үүсвэрийнхээ төлөө хоорондоо дайтна. Энэ дайнд тэдний хагасаас илүү хувь нь үхэж үрэгдэнэ.
Гурван мянга найман зуун арван таван он. Дайн дуусна.
Гурван мянга найман зуун тавин дөрвөн он. Хүн төрөлхтний соёл иргэншил зогсмол байдалд орно. Хүмүүс араатан шиг болж сүрэглэн амьдарна.
Гурван мянга найман зуун далан нэгэн он. Нэгэн зөнч гарч ирэн тэдэнд ёс суртахууны тухай зааж шашинтай болгоно.
Гурван мянга найман зуун далан дөрвөн он. Шинэ зөнч олны дэмжлэгийг хүлээн авна. Тэд шинэ сүм үүсгэн байгуулна.
Гурван мянга найман зуун далан найман он. Тэрхүү сүмийн нэр алдар өндөрт өргөгдөж хүмүүс шинжлэх ухаан гэж байдгийг ор тас мартан шашинд итгэх болно.
Дөрвөн мянга гурван зуун хоёр он. Хүн төрөлхтөн олширч эхэлнэ. Шинэ байгуулагдсан сүм тэднийг шинжлэх ухаан, технологийн шинэ хөгжил рүү уриална.
Дөрвөн мянга гурван зуун гурван он.



No comments:

Post a Comment