”ДАШТ-2014”-ын лого бэлэн болжээ | ||
| ||
![]() Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дуусч амжаагүй шахам байхад дараачийн ДАШТ-ын тухай мэдээлэл гарч эхлээд байна. Дөрвөн жилийн дараа "ДАШТ-2014"-ыг зохион байгуулах эрхийг Бразиль улс авсан байгаа. Тэгвэл тус улсын нийслэлд энэхүү нэр хүндтэй арга хэмжээний эмблемийг сонгох шалгаруулалт явагджээ. Эхлээд бразильчууд шилдэг лого сонгох тэмцээн зарлаж дараагаар нь хамгийн амжилттай хувилбарыг нь сонгох ажлыг шүүгчид хийсэн байна. Шүүгчдийн бүрэлдэхүүнд Бразилийн хамгийн нэр хүндтэй хүмүүс тухайлбал, зохиолч Паоло Коэльо, уран барилгачин Оскар Нимейер, загвар зохион бүтээгч Ханс Доннер мөн Бразилийн алдарт загвар өмсөгч Жизель Бундхен нар оролцож та бүхний зургийг нь харж байгаа энэхүү хувилбарыг сонгосон байна. Энэхүү лого-д тус улсын төрийн далбаа болон хөлбөмбөгийн шигшээ багийн өмсгөлийн үндсэн өнгө болох шар ногоон өнгүүд орсон байна. Логоны талаарх ямар нэгэн нэмэлт тайлбарыг одоогоор хийгээгүй байна. |
”ДАШТ-2014”-ын лого бэлэн болжээ...
Subscribe to:
Posts (Atom)
No comments:
Post a Comment